МУИС-ын багш нар ажил хаяна гэв

Монгол улсын их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, МУИС-ын Багш нарын холбооноос сургуулийн захиргааг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийх гэж байна.
Учир нь тус сургуулийн ректор Р.Бат-Эрдэнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх сарын 6-нд багш нар ажил хаяна хэмээн мэдэгдэх аж.Энэ талаар МУИС-ын Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн “Сургуулийн захирал багш нарыг зөв удирдах, сургалт зохион байгуулах чадваргүй гэдгийгҮндэсний Аудитын газраас дээд боловсролын байгууллагад хийсэн шалгалтаар нотолсон. Мөн төрийн албаны зөвлөлөөс ректорыг хууль бусаар томилсон гэх албан бичиг ирүүлсэн” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ