Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийнхүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна. Мөн “Энэ тушаалаар томилгоожсон албадын удирдлагууд холбоо зарлан мэдээллийн бэлэн байдлыг ханган утсаа байнга нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд өөрийг орлох албан тушаалтанг томилон байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд үүсч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллахыг үүрэг болгожээ. Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохиоцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ