Ц.Сувд-Эрдэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагналаа

Ц.Сувд-Эрдэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагналааТаван жилийн хугацаанд “Итгэл сэтгэлийн гүүр” сангаараа дамжуулан 400 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 20 гаруй айлыг орон гэртэй болгосон буянтай нэгэн бүсгүй бол Ц.Сувд-Эрдэнэ. Түүнийг бид гурван жилийн өмнөөс буюу Хормоо эмээг гэртэй болгосон цагаас хойш мэдэх болсон.

Тэрээр өрх толгойлсон ээж төдийгүй өөрөө түрээсийн байранд амьдардаг хэдий ч ядарсан зовсон олон мянган хүнд чадахаасаа чадахгүй хүртэл тусладаг дайчин бүсгүй юм.

Тэгвэл өнөөдөр Хорлоо эмээгийн Сувдааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ