Алтан унжлагат тахиа жилийн сар шинийн мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Монгол түмэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгож, хүндэтгэл, ёслолын уламжлалт баяраатөгөлдөр сайхан тэмдэглэж байна.
Урин цагийн эхлэл цагаан сарыг тохиолдуулан улсын нийслэл Улаанбаатар хотын айл өрх бүрт, иргэн бүртнас нэмсний, настнаа хүндэтгэхийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Ирж буй тахиа жилдээ хотынинженерийн, нийгмийн, хөдөлмөрийн, мэдээллийн болон аюулгүйн дэд бүтцийн хангамжид ахиц гаргах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, газар ашиглалт, хот төлөвлөлтийг сайжруулах, хотын эрх зүйн асуудлыг хуульчлан бататгахад хотын төр, захиргааны байгууллага үйл ажиллагаа, хөрөнгө, хүчээ төвлөрүүлэх болно.
Нийслэл, дүүрэг, хорооны удирдлага, ажилтнууд хотын хөгжлийн тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын үйлсэд хувь нэмэр оруулж,боломжит бүхий л хэлбэрээр хамтран ажиллахыг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалж байна.
Хаврын тэргүүн сарын шинийн гурваны билэгт сайн өдөрМонгол улсад улс төрийн ууган хүчин МАНбайгуулагдсаны түүхт96 жилийн ой мөн тохиож байна.
Монгол Ардыннамын гишүүд болонманай намыг дэмжигчидэд Эх орончдын баярын мэндийг дэвшүүлье. Улс төрийн шинэ сонголт хийжэдийн засгийг хямралаас ангижруулах, хотын орчныг цэвэршүүлэх сахилга хариуцлагыг бэхжүүлэх үүргийг бидэнд ногдуулсан нийслэлчүүд Та бүхний итгэлийг хөдөлмөр, бүтээн байгуулалт, төрийн зөв шийдвэрээр хариулах болно.
Тахиа жилд сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ