Мүүний шашны тэргүүлэгч Японы иргэнийг Монгол улсаас албадан гаргажээ

Өнгөрөгч 2016 оны наймдугаар сард манай улсад Мүүний шашны үйл ажиллагаа явуулдаг гэх “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тэргүүлэгчдийн нэг Япон улсын иргэн Мацумото болон БНСУ-ын иргэн Кан нарыг баривчилж, Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулжээ. Энэ долоо хоногт Гадаадын иргэн харъяатын газраас Японы иргэн Мацумотог Монгол улсаас гаргаж, манай улс руу зорчих эрхийг 10 жилээр хасах шийдвэр гаргасан байна.

Монгол улсад Мүүний шашны үйл ажиллагаа явуулдаг гэх “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 115-р тогтоолоор үйл ажиллагаа явуулах эрхээ авчээ. Түүнээс хойш Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дорнод, Ховд зэрэг 10 гаруй аймагт шашны ажиллагаа явуулах салбар нээн ажиллуулж байжээ. Эдгээр байгууллагуудыг тэргүүлэн ажилладаг хүмүүсийн нэг нь Мацумото гэх Японы иргэн байсан бөгөөд түүнийг Монгол улсаас гаргасан хэдий ч шашны байгууллагуудын хөрөнгийг захиран зарцуулдаг гэх БНСУ-ын нэг иргэн, мөн манай улсын нэг иргэн түүний үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буйг эх сурвалж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин