Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Сар шинийн баяр болоход хоёр хоног үлдээд байна. Сар шинийн өдрүүдэд орон нутгийг чиглэсэн урсгал ихэсдэг тул цаг агаар ямар байх тухай Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
-ШИНИЙ НЭГНИЙ ӨДӨР ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА-
Энэ сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна.
Нийслэл хотод эдгээр өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа. Тодруулбал,
-Шинийн нэгний өдөр өдөртөө -4 хэм хүйтэн, шөнөдөө -14 хэм,
-Шинийн хоёрны өдөр өдөртөө -4хэм, шөнөдөө -12 хэм хүйтэн,
-Шинийн гуравны өдөртөө 0 хэм, шөнөдөө -14 хэм хүйтэн байх аж.
Баруун аймгуудын нутгаар энэ сарын 25-наас эхлэн хүйтний эрч харьцангуй суларна. Тухайлбал,
Увс аймагт:
-Шинийн нэгний өдөр өдөртөө -14 хэм хүйтэн, шөнөдөө -28 хэм,
-Шинийн хоёрны өдөр өдөртөө -15хэм, шөнөдөө -29 хэм хүйтэн,
-Шинийн гуравны өдөртөө -13 хэм, шөнөдөө -28 хэм хүйтэн байх аж.
Ховд аймагт:
-Шинийн нэгний өдөр өдөртөө 2 хэм хүйтэн, шөнөдөө -13 хэм,
-Шинийн хоёрны өдөр өдөртөө 1хэм, шөнөдөө -13 хэм хүйтэн,
-Шинийн гуравны өдөртөө 3 хэм, шөнөдөө -12 хэм хүйтэн байх аж.
Мөн 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсэг, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Зүүн зүгийн нутгаар Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар -20-25 хэм, өдөртөө ихэнх нутгаар -9-14 хэм байна. Тухайлбал,
Дорнод аймагт:
-Шинийн нэгний өдөр өдөртөө -5 хэм хүйтэн, шөнөдөө -14 хэм,
-Шинийн хоёрны өдөр өдөртөө -5 хэм, шөнөдөө -13 хэм хүйтэн,
-Шинийн гуравны өдөртөө -5 хэм, шөнөдөө -13 хэм хүйтэн байх аж.
Говийн аймгуудын нутгаар баярын өдрүүдэд мөн харьцангуй дулаан байна гэж мэдээллээ. Тухайлбал,
Өмнөговь аймагт:
-Шинийн нэгний өдөр өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө -11хэм,
-Шинийн хоёрны өдөр өдөртөө 4 хэм, шөнөдөө -11 хэм хүйтэн,
-Шинийн гуравны өдөртөө 5 хэм, шөнөдөө -10 хэм хүйтэн байх аж.
-ХҮЙТНИЙ ЭРС СУЛАРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН МӨСӨН ДЭЭГҮҮР
ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА-
Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарч,болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.
Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ