Ромын пап дэлхийн шинэ дайн дэгдэх шалтгааныг нэрлэжээ

Усны хомсдол дэлхийншинэ дайн дэгдэх шалтгаан болж болох юм гэж Ромын пап Франциск мэдэгдэснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Ус хэрэглэх эрх нь хүний тэсч үлдэххийгээд хүн төрөлхтөний ирээдүйн хувьд тодорхойлогч хүчин зүйл болж байна. Тиймээс бид уснаас болооддэлхийн том дайн тийш явж байгаа юм биш биз хэмээн би өөрөөсөө асуудаг” гэж пап мэдэгдсэн байна.

“НҮБ-аас нийтлэлүүлсэн тоо баримт биднийг санаа амар байлгахгүй бололтой.Устай холбоотой элдэв өвчнөөр өдөр бүр нэг мянган хүүхэд амь насаа алдаж байна. Өдөр бүр олон сая хүн бохирдсон ус хэрэглэж байна. Одоо зогсож, байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ингэх нь боломжгүй зүйл биш ч, яаралтай хийх ажил” гэж Франциск онцлон тэмдэглэжээ.

НҮБ-ын мэдээгээр, одоо усны нөөцийн хомсдол дэлхийн хүн ардын 40 гаруй хувийг хөндөж,манай гарагийн 783 сая оршин суугч цэвэр ус хэрэглэх боломжгүй байна. ХХI зууны дунд үе гэхэд байнга усны хомсдолтой нөхцөлд аж төрж байгаа хүмүүсийн тоо 4 тэрбумаас давахаар байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин