Индонезид 28 настай залуу 82 настай эмээтэй гэрлэжээ

Софиан Лохо Дандел 28-тай. Эхнэр МартаПоту нь түүнээс ... 54 насаарах. Ийм хачирхалтай гэрлэлтийг тайлбарлахад төвөггүй гэнэ. Нэг жилийн өмнө Марта буруу утас руу залгаж, индонезийн Сулавеси арал дэх Умард Сулавеси мужийн механикч мэргэжилтэй Софиантай ярьчихжээ.
Тийнхүүхоёрдугаар сарын 18-нд ер бусын хурим болсон тухай гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Энэ нь хайр дурлал, насны тухай нэг цэцэн үг үнэн болохыг амьдрал дээр нотлосон хэрэг. Залуу эр нөгөө утсаар дахин залгаж, үл таних эмэгтэйтэй яриад, түүний хоолойны өнгөнд дурлачихжээ.
Эмэгтэй нөхрийгөө нас барснаас хойш арван жил ганцаараа амьдарч байгаа. Хоёр хүүхэд нь гадаадад суудаг гэдгийг залуу мэдэж авсан байна. Түрүүнд нь бүсгүйчүүдтэй уулзаж учирч яваагүй Дандел эмэгтэйн хувь тавиланг өрөвдөж, түүнтэй насан туршдаа хамт байхаар амлажээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
Залууэчнээ дурласан эмэгтэйгээ82 настайг мэдээдгайхсан нь мэдээж. Учир нь, эмэгтэй утсаар ярихдаа өөрийн насыг санаатайгаар юмуу санамсаргүйгээр огт хэлээгүй аж. Гэвч залуу үүнийг эс тоож,гайхалтай дуу хоолойтой эмэгтэйтэй гэр бүл болохоор шийджээ.
Хайртайэмэгтэйтэйгээ уулзахаар ирж, нүүр тулан танилцсаныдараа түүний хайр сэтгэл өөрчлөгдөөгүй байна. Тийнхүү ямар ч байсан, Мартаг цаашид хайрлах болно гэдгээ тангараглаж, түүнтэй гэрлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ