Ким Чен Уны авга ахын амь насанд бас санаа зовж байна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны авга ах болох Чех улсад суугаа БНАСАУ-ын элчин сайд Ким Пхен Ильолны дунд бараг үзэгдэггүй бөгөөд түүний амь насанд аюул учирч байж болох юмгэж Өмнөд Солонгосын “The Dong-A Ilbo” сонинд бичжээ.
Сонинд дурдсанаар, Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн үеэл дүү Ким Пхен Иль 2015 оны нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгч Милош Земанд итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш олон нийтийн үйл ажиллагаанд хэрэг дээрээ оролцдоггүй байна.Прага хотод шилжиж ирэхээсээ өмнгө тэр Польш дахь БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг 16 жил тэргүүлж байжээ.
“Чех улсад суугаа гадаадын элчин сайд нараас цөөхөн хүн лКим Пхен Ильтэй уулзаж байжээ. Тэр өөрийн албан ёсны өргөөнөөс [умард солонгосын] элчин сайдын яамны байрны хооронд л явж,олны дунд үзэхдэхгүй байхыг боддог болов уу” гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны учрыг мэдэх хүн сонины сурвалжлагчид хэлсэн байна.
“The Dong-A Ilbo” сонинГонконгийн “Hong Kong 01” интернэт сонинд бичсэнийг иш татахдаа, Малайзад алагдсан БНАСАУ-ын ахын адил 63 настай Ким Пхен Ильд мөн тийм аюул учирч байж болохыг тэмдэглэжээ.
Улс төрийн аядуу үзэл бодол баримтладаг Ким Пхен Иль гадаадад БНАСАУ-ын хөөгдмөл засгийн газрыг тэргүүлж болох юм гэж шинжээчид үзэж байгааг сонинд дурдсан байна. 2016 оны дөрөвдүгээр сард Сөүлд болсон Умард Солонгосын дүрвэгсдийн дэлхийн их хурал Ким Чен Уны авга ахын тэргүүлсэн ийм засгийн газар байгуулах боломжийг хэлэлцжээ.
Чехийн “Novinky” порталПрагад суугаа Өмнөд Солонгосын дипломатчийн хэлснийг иш татахдаа,Чехийн эрх баригчид Ким Пхен Илийн эргэн тойрны байдал, тухайлбал түүний үйл ажиллагаа, эргэн тойрны хүмүүсийг анхааралтай ажиглаж байгааг мэдээлсэн байна.
Урьдчилсан мэдээгээр, Малайзад Ким Чен Уны ах Ким Чен Намыг сэтгэцэд нөлөөлдөг маш хортой химийн бодис хэрэглэн амь насыг нь бүрэлгэснийгхоёрдугаар сарын 24-нд Малайзын цагдаагийн байгууллага мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ