Мөсний баяр шинийн 4-нд эхэлнэ

“Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Доод модот булан гэдэг газар ирэх гуравдугаар сарын 3-нд болно.
Тус арга хэмжээний үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо, сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцоно. Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ