Сар шинийн барилдаан эхэллээ

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн хувьд бөх сонирхогчид улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын бөхчүүдээс нэг нь түрүүлэх байх хэмээн таамаглаж буй бололтой. Бөхчүүд Цагаан сарын барилдаанд наадмаас дутахгүй ач холбогдол өгч, аймаг аймгаараа бэлтгэлээ хийдэг. Энэ жил ихэнх аймгийн бөхчүүд нутагтаа очин бэлтгэлээ базааж байгаа бол Архангайнхан “Алдар”, Завханыхан “Хангарьд” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа базаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин