“Оскар”-ын эзэд өнөөдөр тодорно


Академийн тэргүүн дээд шагнал гардуулах 89 дэх удаагийн наамын шилдгүүд өнөөдөр тодорно. 89 дэх удаагийн “Оскар”-ын наадам хоёрдугаар сарын 26-нд буюу өнөөдөр монголын цагаар 21.00 цагт Холливудэд болох бөгөөд телевизийн шоуны хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулах юм.
Энэ удаагийн “Оскар”-т “La La Land” кино багийнхан хасмгийн олон буюу 14 номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Оскарын түүхэнд 14 номинацид нэр дэвшин өрсөлдсөн “Titanic”, “All About Eve” хоёр л бүтээл байдаг бөгөөд тэд энэхүү түүхэн амжилтыг давтжээ. Мөн “La La Land” кино багийнхан “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн долоон номинацидаа ялалт байгуулан шинэ амжилтын эзэд болсон юм.
.jpg)
Тэдний хамт “Оскар”-т “Moonlight” болон “Arrival” кино тус тус найман номинацид нэр дэвшээд байгаа.
“La La Land” шилдэг найруулагч, шилдэг зураг авалт, шилдэг зохиол, мөн гол жүжигчид болох Эмма Стоун, Рьян Госслинг нар шилдэг гол дүрийн жүжигчдэд өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ