Шинэ зуун гарснаас хойш АНУ-ын хүлээсэн цэргийн хохирол


Сүүлийн 15 жилдорон нутгийн янз бүрийн мөргөлдөөнд АНУ-ын зэвсэгт хүчнийбараг 7 мянган цэргээ алагдаж, 50 мянга гаруйцэргийн албан хаагч шархадсаныг Пентагоны нийтлүүлсэн баримт бичгийн тоо баримт гэрчилж байна. Хохирлын жагсаалтаас үзвэл, сүүлийн 15,5 жилдАНУ-ын батлан хамгаалах яамны 6 мянга 916 цэргийн албан хаагч алагдаж, 52 мянга 519 хүн шархаджээ.
АНУ Иракт халдсанаар 4424 цэргийн албан хаагчаа алдаж, 31 мянга 953цэрэг, офицер шархадсан байна. Үүн дээр2010 онд “Шинэ үүрийн гэгээ” ажиллагааны явцад бас алагдсан 73, шархадсан 295 цэргийн албан хаагч нэмэгдэж байна.Америкчууд Афганистанд 2350 хүнээ алдаж, 20 мянга 92 хүн шархаджээ.
“Исламын улс” бүлэглэлийн эсрэг байлдаанд (“Мятрашгүй шийдвэр төгс байдал” ажиллагаа) АНУгол нь зайнаас дайтах арга хэрэглэж байгаа ч,36 цэргийн албан хаагчаа алдаад байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ