Оскарын шилдгүүд тодорлоо

Дэлхийн шилдгүүдийг нэгэн дээвэр дор цуглуулдаг Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөлөө. Үзэгчдийн дунд хамгийн хүлээлттэй байсан LA LA LAND кино Шилдэг зураг авалт, Шилдэг кино ая, Шилдэг киноны дуу, Шилдэг тайз засал, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн 6 номинацид ялалт байгууллаа. Тус бүтээл Титаник киноны амжилтыг давтаж энэ жил 14 номинацид нэр дэвшсэн билээ. Киноны найруулагч болох 32 настай Дэмьен Шазелл 2014 онд Whiplash киногоороо Оскарт нэр дэвшиж байсан өсөж яваа чадварлаг найруулагчдын нэг юм.
Онцлох номинаци болох “Шилдэг эрэгтэй гол дүр”номинацид жүжигчин Кейси Аффлек MANCHESTER BY THE SEA кинонд бүтээсэн дүрээрээ, “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийг LA LA LAND киноны жүжигчин Эмма Стоун авлаа.
Үүнээс гадна кино шүүмжлэгч болоод үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан MOONLIGHT кино шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг сэдэвчилсэн кино зохиол, шилдэг кино гэсэн 3 номинацид ялалт байгууллаа. Тус бүтээлд ижил хүйстэн хар арьст хүүгийн бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гурван үеийн амьдралыг харуулдаг билээ.
ШИЛДЭГ КИНО номинацийг шалгаруулах үеэр LA LA LAND киноны уран бүтээлчдийг дуудаж тайзан дээр гаргасны дараа эндүүрэл болсныг зарлаж, MOONLIGHT шилдгээр шалгарсныг зарласан нь энэ жилийн Оскарын хамгийн том дуулиан байлаа.
Ингээд 2017 оны Оскар шагнал гардуулах ёслолын шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг эрэгтэй туслах дүр- Махершала Али /MOONLIGHT/
Шилдэг сэдэвчлэн бичсэн кино зохиол-Барри Женкинс, Тарелл Алвин МакКрэни /MOONLIGHT/
Шилдэг кино- Адель Романск, Деде Гарднер, Жереми Клейнер /MOONLIGHT/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ