Үс яагаад бууралтдаг вэ?

Буурал бол үсэндтодорхой өнгө оруулдаг будагч бодисалдагдсанаас болоод үс өнгөгүй болдог үйл явцын үр дагавар юм.

Ийм будагч бодисыг меланин гэдэг бөгөөд үүнийг меланоцит гэдэг төрөлжсөн эсүүд ялгаруулдаг байна. Үсний уутанцаршаардлагатай ашигт бодисууд болон амин хүчилгүй болдогоос болоод меланоцитын үүрэг жил өнгөрөх тусам аажмаар буурдаг аж.30 наснаас хойш 10 жил тутамд меланоцитын идэвхижил 10-20 хувиар буурдагбайна. Буурал ихсэхийн хирээрмеланоцит огт байхгүй болох хүртлээүхдэг байна. Ингэснээр үс мөнгөлөг юмуу шар-цайвар өнгөтэй болдог аж.

Гэвч сүүлийн үед 30 нас хүрээгүй эмэгтэй, эрэгтэйчүүд бууралтах нь цөөнгүй байна.Энэ үйл явцад олон хүчин зүйл нөлөөлж болох юм.

1. Удамшил

Хүмүүс эцэг, эхийнхээ бууралтсан тэр насанд хүрэх үед байнга шахуу бууралтдаг. Түүнчилэн энэ нь үсний байгалиас заяасан угийн өнгөнөөс шалтгаалдаг бөгөөд тодруулвал цайвар шаргал болон улаан шаргал үс бусдаас эрт бууралтдаг байна.

2. Төрөлхийн юмуу өвчинтусаад эдгэрсэн

Төрөлхийн, вирусийн элдэв өвчин, архаг ханиаднаас болоод залуу насанд үс их бууралтаж болно. Цагаас эрт бууралтах ньбамбай булчирхайн өвчин, ходоод-гэдэсний өвчин,цусны эргэлт алдагдах явдал болон бусад асуудлын дохио байж болох талтай.

3. Стресс болон сэтгэл санааныбайнгын түгшүүүр

Сэтгэл санааны удаан хугацааны гутрал, байнгын хэрүүл маргаан болон сэтгэцийн хямрал нь бидний эрүүл мэндэд, түүний дотор үсний эсийн байдалд тун сөргөөр нөлөөлдөг байна. Цусанд адреналин их хэмжээгээр орсноос болоод хүн наснаасаа үл хамааран маш түргэн хугацаандбууралтаж мэднэ.

4. Амин дэм болон уураг багатай хоол тэжээл

Үс ихээр бууралтах ньуураг, аминдэмүүд, түүнчилэн фолийн хүчил, зэс, йод, төмөр, кальци, цайр зэрэг ашигтай бодисууд хомс хоол тэжээлтэй холбоотой байж болно.

5. Хортой зуршил

Амьдралын хэв маяг үсний байдалд их нөлөөлдөг. Тухайлбал,тамхи татах, түүнчилэн кофе байнга уух, давс их хэмжээгээр хэрэглэх нь үсийг бууруулж болох талтай.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ