Уруулаа будаж сурсан миний туршлага

Би зөвхөн уруулаа л буддаг. Тийм болохоор тод өнгө илүү сэтгэлд нийцдэг. Нүүрээ буддаг охидод зөвлөхөд нүдээ хурц өнгөөр будсан бол уруулаа даруухан өнгөөр, нүдээ даруухан будсан уруулаа тод өнгөөр будах нь тохиромжтой харагддаг. Хэрвээ чи өглөө гарахдаа нүүрээ будах завгүй байсан бол нарны шил зүүгээд уруулаа будаад гараарай. Тэгвэл чи сайхан харагдах болно.
Уруулын будгаа сонгохдоо мэдээж тогтоц сайтай будаг сонгох нь зөв. Анх жоохон бас мөнгөгүй байсан болоод ч тэр үү эсвэл будаж л байвал болоо гэж боддог байсан болоод ч тэр үү хамгийн хямд будгийг нь сонгодог байсан. Мэдээж тэдгээр нь сайн байна гэж юу байхав. Уруул хатаад, арьс нь хуулраад л өвддөг болсон. Будаг сонголтонд ахиц гарч арай чанартайг сонгодог болсон доо. Охиддоо зөвлөхөд будах гэж яаран чанаргүй, хямдхан будаг хэрэглэх хэрэггүй. Хамгийн гол нь өөрийн арьс болон гоо сайхнаа сайхнаар нь авч явах хэрэгтэй. Чи сайхан харагдах гэж будаж байгаа болохоос өөрийгөө хорлон будаж байгаа биш.
Хамгийн анх уруулын вазелин түрхдэг байсан. Вазелин дундаас хамгийн сайн нь EOS санагдсан. Маш олон төрлийх байдаг болохоор сонголт сайтай. Гэхдээ хуурамч ориг гэж байдаг юм байна лээ. Хуурамч EOS-н савлагаа нь хатуу нэг л болхи санагддаг. Мөн таглагдахдаа зууралдахгүй хатуу байдаг юм байна лээ. Би "Good price" дэлгүүрээс чанартайг нь авч байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ