Албан байгууллагууд шинийн 4-нөөс ажиллана

Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар нийслэлийн ЕБС-ийн сурагчид шинийн 1-3-ны өдөр амрах бол хөдөө орон нутгийн сурагчид 7 хоног амрахаар болсон билээ.

Мөн төрийн албан хаагчдын хувьд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амрах юм.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 27, 28, ирэх сарын 1-нд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу ирэх сарын 2-ны пүрэв гарагт ажил эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин