Яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлага нэмэгджээ

Сар шинийн битүүн, шинийн 1, 2-нд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв ачаалал их байжээ. Цагаан сарын баярын өдрүүдэд тус төвд 750-850 дуудлага ирсэн байна.

Ирсэн дуудлагын дийлэнхийг даралт ихсэх, хоолны хордлого, архины хордлого эзэлж байгааг яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа, шошгыг сайтар нягталж, элдэв муудсан бүтээгдэхүүн хэрэглэхээс өөрийгөө болон өрөөлийг сэрэмжлүүлэхийг яаралтай түргэн тусламжийн төвөөс санууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин