Хэрэгт холбогдогсдыг албан ёсоор яллагдагчаар татаж байна

Малайзын эрх баригчид Куала-Лумпур хотын нисэх буудалд БНАСАУ-ын удирдагчийнүеэл ах амиа алдсантай холбогдуулан саатуулагдсан Индонез, Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг бусдын амь нас санаатайгаар бүрэлгэсэн хэргийн яллагдагчаар албан ёсоор татах бодолтой байна.
Малайзын ерөнхий прокурорын хэлснээр,бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн бол цаазаар авах ял оноохоор заасан тус орны эрүүгийн хуулийн 302 дугаарзүйлийн дагуу яллагдагчаар татна гэдгийг хэвлэлд дурджээ.
Умард Солонгосын Ким Чоль гэсэн нэр бүхий паспорттай эрэгтэй Куала-Лумпурын нисэх буудлаас эмнэлэг хүрэх замдаа хоёрдугаар сарын 13-нд нас барсан байна. Түүний нүүрнээс мэдрэл саажуулах бодисын ул мөр илэрчээ.
Амиа алдсан тэр хүн нь БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Уны үеэл ах Ким Чен Нам байсныг сүүлд нь нотлосон юм.
Халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэнВьетнам, Индонезын иргэн хоёр бүсгүй, түүнчилэн БНАСАУ-ын иргэн нэг эрэгтэйг саатуулжээ.Бас сэжиглэгдэж буй БНАСАУ-ынзаримиргэнийг эрэн сурвалжилж байгаа ч,тэд Малайзаас гарч амжсан бололтой.
Биднийг телевизийн нэг компанийн хөгжөөнт нэвтрүүлэгт оролцуулсан юм гэж саатуулагдсаныхаа дараа хоёр бүсгүй хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ