Гурван өдөрт уушигаа хэрхэн бүрэн цэвэрлэх вэ?

Томхон хотуудад аж төрдөг тамхичин хүмүүс уушигны ноцтой асуудалтай байдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ зөвхөн тэд ч биш. Бүх зүйл хүрээлэн байгаа орчин, аж төрөх ёс болон генетикийн удамшил зэргээс шалтгаалдаг нь мэдээж. Гэхдээ хэн ч манай гарагийн хамгийн цэвэр агаартай газарт суудаггүй гэдэгтэй маргахгүй бизээ. Аз болоход, эмч нар асуудлыг шийдвэрлэхэд санаа тавьжээ. Ингэснээр 3 өдөрт уушигаа цэвэрлэх аргачлалыг танд зориулан боловсруулсан байна. Хэрвээ бүх зүйлийг зөв хийвэл, гурван өдөр нь мэдэгдэхүйц үр дүнд хүрэхэд үнэхээр хангалттай гэж ярьцгаадаг. Хордлого тайлахын өмнө бүх сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал гэнэ. Учир нь, ийм бүтээгдэхүүн нь салслаг эд үүсгэдэг бөгөөд энэ нь хордлого тайлах ажлыг үр дүнгүй болгодог байна. Тиймээс, та сүү, тараг болон цөцгийнд хичнээн ч дуртай байлаа гэсэн, энэ гурван өдөрт эдгээрээс татгалзах нь дээр шүү. Тийнхүү, юу хийх хэрэгтэй вэ?
1.Эхний өдөр унтахын өмнө ургамлын цай уу. Энэ нь гэдэснээс хорт бодисыг гадагшлуулахад тусладаг. Энэ нь таныг өтгөн хаталтаас салгаж, уушигийг цэвэрлэхэд шийдвэрлэх үр нөлөөтэй байх болно, учир нь уушиганд ирдэг ачааллыг бууруулна.
2. Хоёр лимон авч, шүүсийг нь шахаад, үүнийгээ өглөө эрт өлөн элгэн дээрээ уух. Энэ нь ходоодонд тийм ч тустай биш гэж зарим хүн эсэргүүцэж болох ч, энэ гурван өдөрт муу зүйл огт тохиолдохгүй. Хэрвээ та лимоны шүүсэнд дургүй бол, оронд нь 300 мл грейпфрут-хан боргоцойн шүүс уу. Энэ хоёр төрлийн шүүс нь жинхэнэ цэвэр антиоксидант бөгөөд уушигнаас хорт бодисыг онцгой үр нөлөөтэй гадагшлуулна. Амьсгалахад танд хичнээн хөнгөхөн болж ирэхийг та үнэхээр мэдэрнэ.
3. Энэ бүх гурван өдөрт цусыг шүлтжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд өглөөний цай болон үдийн хоолны хооронд 300 мл луувангийн шүүс уугаарай. Ингэснээр та цусны жинхэнэ хүчил-шүлтийн тэнцвэрийг хангах болно. 4. Үдийн хоолны дараа калигаар баялаг 400 мл шүүс уух хэрэгтэй. Энэ нь маш сайн сэргээгч, цэвэрлэгч хэрэгсэл юм. Хамгийн сайн нь цангисын шүүс. Энэ шүүс нь уушиганд суусан бактериудыг устгахад шийдвэрлэх ач холбогдолтой юм. 5. Орой нь халуун ваннанд ороод, 20 минут хэвт. Үр нөлөөгий нь нэмэгдүүлэхийн тулд усандаа далдууны тос нэмж болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ