Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлийг дөрөв дахин нэмэгдүүлжээ

Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал маш их нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулахаар Замын цагдаагийн албан хаагчид болон ХСИС-ийн сонсогч нарын хамтарсан 700 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна.
Ялангуяа хөдөө орон нутгийн замд осол их гарах магадлал өндөр учир улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, постыг дөрөв дахин нэмэгдүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ