УДЭТ-ын 3 сарын үзвэрийн хуваарь

Улсын драмын эрдмийн театрын найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулан тавьсан "Ромео Жульетта" жүжгийн гол дүр болох үзэсгэлэнт бүсгүй Жульеттад тус театрын залуу жүжигчин Г.Номуун тоглохоор болжээ. Тэрбээр өмнө нь тус жүжгийн хатагтай Монтеккид тоглож байсан юм. Харин Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглож байсан ч тэрбээр гэр бүлийн хамт гадаад руу явсан байна.

Уиллиам Шекспирийн алдарт энэхүү жүжгийг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 6-8-ны өдрүүдэд тоглох юм.

Дашрамд дурдахад тус театрынхан гуравдугаар сард дэлхийн сонгодог жүжгийн өдрүүд зарлажээ. Энэ өдрүүдээр Шекспирийн “Ромео Жульетта”, "Гамлет", Софоклын “Эдип”, Г.Ибсений “Нора”, Сервантесийн "Кихот ноён", В.Хюгогийн "Парисын дарь эхийн сүм" зэрэг жүжгүүдийг тоглохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин