Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргав

Сар шиний баярын өдрүүдээр нийслэлд төдийгүй орон нутгийн замд авто машины осол ихээр гарч байгаатай холбогдуулан Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргажээ.

1. МАРГААШНААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу Сар шинийн Шинийн 1,2,3-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Тэгвэл маргаашнаас буюу Пүрэв гарагаас эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 4,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 08-20 цагийн хооронд хязгаарлагдсан бүсчлэлд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

2. ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ГЭЖ БУЙ ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцох үедээ жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн маргаашнаас бүх нийтийн амралт дуусч ажлын өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорьж буйжолооч нар амжиж ирэхийн тулд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих зэрэг зөрчлийг гаргаж болзошгүй тул иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин