Дөрвөн аваргатай Харү башёгийн банцүкэ гарчээ

Мэргэжлийн сүмогийн 2017 оны Харү башёгийн банцүкэ гарчээ. Харү башёд Монголын 23 сүмоч 4 зиндаанд хүч үзнэ. Японы мэргэжлийн сүмогийн Харү башёг 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлсэн бол баруун жигүүрийг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн байна. Зүүний удаад 70 дахь аварга Харүмафүжи босохоор болсон бол шинэ аварга Кисеносато барууны удаад эрэмбэлэгджээ. Сэкиваке цолтоны эгнээнд озеки цолоо хураалгасан Котошёогикү нэгдсэн бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь удаагаа сэкиваке цолтойгоор хүч үзнэ.

Хацү башё 4 арслантай байсан бол энэ удаад Гойёдо болон цолоо хамгаалахаар болоод буй озеки Тэрүнофүжи нар озеки цолтонуудыг төлөөлөн барилдана.Маэгаширагийн барууны хоёроос Такайнова А.Баасандорж барилдах бол Араваши Э.Дөлгөөн барууны 4-т эрэмбэлэгдсэн байна.Мөн манай гурван бөх маэгаширад эрэмбэлэгдсэн. Чиёошома Г.Мөнхсайхан, Ичиножёо А.Ичинноров нар маэгаширагийн 7-д, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар барууны 14-т бичигдсэн байна.

Дэд зиндаанд манай хоёр бөх хүч үзэх аж. Макүшитад арван бөх хүч үзэн барилдана. Санданмэ зиндаанд Садахикари Д.Наранцогт ганцаараа үлджээ. Доод хоёр зиндаанд манай бөхчүүд байхгүй байгаа юм. Харү башё гуравдугаар сарын 12-26 хооронд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин