Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч рүү өндөг шиджээ

Нэг үл танихэтгээд Францын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Эмманюэль Макрон руу өндөг шидсэн нь түүний духыг оножээ. Интерфакс агентлагийн уламжилснаар,улс төрчийг Парис хотод хөдөө аж ахуйн үзэсгэлэн үзэж байхадэнэ явдал болжээ.
Үүний хариуд тэр хэлэхдээ, хэн нэгэн хүн янз бүрийн асуудлаар өөр нэгний үзэл бодолтой санал нийлэхгүй үедээ улс төрийнэсрэг хүн рүү өндөг шидэж эхлэдэг хэмээн мэдэгдсэн байна.
Мануэль Вальсын засгийн газарт Эдийн засаг, үйлдвэр, тоон технологийнх яамны сайдын алба хашиж байсан 39 настай Макроны хувьд энэ нь түүн рүү тахианы өндөг шидсэн анхны тохиолдол биш гэнэ.
Өнгөрсөн оны зун түүнийг Парисын захын нэг дүүргээр явж байхад түүн рүү мөн өндөг шидэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ