Цочирдом түүхэн баримтууд

Зарим түүхэн үйл явдал жирийн хүнд тийм ч тодорхой биш байдаг.Нэг бол эдгээр баримтын тухай ерөөс ярих ёсгүй, эсвэл удаан хугацааны туршид их нууцладагбайсанд хамаг учир оршино.
Манай сайт зарим үйл явдлын тухайтаны төсөөллийг баяжуулах эсвэл ерөөс орвонгоор эргүүлж мэдэх гэрэл зургуудыг танилцуулж байна!
“Адидас” болон “Пума” компанийг үндэслэгч Рудольф Дасслер, Адольф Дасслер нар бол төрсөн ах, дүү хоёр. Гэхдээ тэд бие биеэ үздэггүй байсан учир, насан эцэс хүртлээ бие биетэйгээ огт ярьж байгаагүй гэнэ.
АНУ-ын гучин ес дэх ерөнхийлөгч Жимми Картерын нэг удаа хими цэвэрлэгээнд өгсөн пиджакны халаасанд цөмийн пуужин харвах кодыг бичсэн цаас байжээ
Британийн “Родни” гэдэг шугамын хөлөг онгоцны энэ ахлах галч “Попай”хүүхэлдэйн киноны гол баатрын эх дүр болжээ
Юрий Гагарин Парисын автомашины үзэсгэлэн дээр “Matra Bonnet Djet VS ” машиныг ихэд сонирхож байсныг дараа 1965 онд түүнд энэ машиныг бэлэглэжээ.
1969 оны өвөл Сахалинд ийм зузаан цас тогтжээ
Арван есдүгээр зууны сүүлч – хорьдугаарзууны эхэн үеийн бүх гарамгай эрдэмтэн энэ гэрэл зурагт гарчээ.
1996 оны есдүгээр сарын 10-ндСанкт-Петербург хотод Макдоналдсын хоолны газар нээхийг эсэргүүцсэн ажиллагаа зохион байгуулсан байна.
Оросын сүүлчийн хаан хоёрдугаар Николай болон Английн хаан тавдугаар Георг хоёр үеэл ах, дүү байжээ.
Ленинградын бүслэлийн үед хүсний бүтээгдэхүүнийг Ладога нуурын мөсөн дээгүүр тээвэрлэж байсан юм:
Нэг еврей хоригдол бөөнөөр хорих газрын өөрийн өрөөний хананд: “Хэрвээ бурхан гэж байдаг бол, тэр миний гуйлтыг биелүүлэх байх” хэмээн бичжээ.
1954 онд усны хувцас ингэж харагдаж байжээ. Харин өнөөдөр олон бүсгүй ийм хувцас өмсөн үдэшлэгт очихоосогтхон ч ичихгүйболов уу!
Альберт Эйнштейний алдартай гэрэл зураг. “Ухаантай царай гаргаач” хэмээн сэтгүүлч түүнээсхүсчээ.
Арванесдүгээр зуунд ийм буугаар шувуу агнадаг байж.Энэ буугаар нэг удаа буудахад тавь орчим нугас “нухдаг”байжээ.
Анхны “Мерседес” машин яг ийм байжээ.
100 жилийн өмнө ханиалга дарах сиропны найрлагад хлороформ, алкоголь, олс болон морфийн сульфат ордог байж.
Жаал хүү Улаан загалмайн нийгэмлэгийн шугамааргуталаваад баярлаж байгаа нь, 1946 он.
Гэрэл зурагт 1937 онд Гитлерийн бодлогыг дэмжсэн цуглаанд оролцогчид. Тэд энэ арга хэмжээнд оролцож байснаа найман жилийн дараа нуух болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ