Доллар 2460 төгрөгөөр худалдаалж байна.

Өнгөрсөн арав хоногийн хугацаанд 2473 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр буюу гуравдгаар сарын 02-ны өдрийн байдлаар 13 төгрөгөөр буурчээ.

Тодруулбал, “Найман шарга” валютын арилжааны төвд нэг ам.долларыг 2460 төгрөгөөр авч, 2474 төгрөгөөр худалдаалж байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2460 төгрөгөөр авч, 2476 төгрөгөөр худалдаалж байна.

Монголбанкнаас тогтоосон хамгийн сүүлийн буюу гуравдугаар сарын 1-ны байдлаар нэг ам.долларыг2470 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ