Тахиа жилийн засал ном хурж байна

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ. Хаврын тэргүүн сард Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна. Шинийн 1-15-нд ‘’Чойн-пүрэл- жон- а’’буюу номын эрд хувилгаан үзүүлсэн (их дүйчин)хурал болно. Шинийн найманд ‘’Их манал’’’’Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива ’’хурна. Шинийн 10-нд Манба дацанд;’’Жигжид’’,’’Гомбо’’,’’Гонгор’’,’’Шанлай’’, ‘’Данжан’’хурна. Шинийн 11-нд’’ Дүйхор’’, ‘’Чогор’’,’’ Сагар’’,’’Дүлцон’’-той хурна. Мөн Манба дацан хийдэд шинийн 14-нд ’’Бэхэн ганжуур’’ хурах бол шинийн 15-нд ‘’Сандуйн жүд’’, ‘’Сожон’’ хурах тул сүсэгтэн олныг хүрэлцэн ирж ном даган баясахыг урьжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин