“Хөсөгтөн” хамтлаг маргааш НҮБ-ын тайзнаа тоглоно

Үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг “Хөсөгтөн баг – Дэлхийн тайзнаа 2017” төслийн хүрээнд энэ сарын 3-наас 26-ны хоорондАмерик, Канадад аялан тоглолт хийх гэж байна. Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа “Хөсөгтөн” залуус Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайзуудад бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна. Гадаадад суугаа монголчууддаа монгол кино, контентийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг Miye.mn вэбсайт хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж, хагас жил орчим хугацаанд бэлтгэж, маргааш НҮБ-ын танхимд анхны тоглолтоо эхлэх гэж байна.

Аялан тоглолтын хуваарь:

•III/5 Канад улс, Торонто хот

•III/6 Канад улс, Монтреал хот

•III/ 10 АНУ, Нью-Йорк хот

•III/ 12 Вашингтон хот

•III/18, 19 Чикаго хот

•III/ /20 Сиатл хот

•III/ /21 Ванкувер хот

•III/ /24 Беркел хот

•III/25 Милл Валлей

•III/ /26 Лос Анжелес хот

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин