“Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамруулна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Бүртгэл энэ сарын 9 хүртэл явагдах бөгөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ онд тус сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутан хамрагдах боломжтой аж. “Оюутан цэрэг” сургалт хоёр үе шаттай явагддаг. Эхний хэсэгт цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар, хоёрдугаар шатанд цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдах юм байна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт болох аж. Бүртгэл хийгдэж буй газрууд: Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд Хан-Уул дүүрэг Соёлын ордонд Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин