С.Баяр Хатан xаан II Элизабетэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ-аар дэмжсэн. Тэгвэл тэрээр өчигдөр тус улсын Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцсан байна. Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр Хатан хаан II Элизабетэд Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан аж.

Дашрамд дурдахад, Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болжээ. Мөн С.Баярын хувьд өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин