АНУ БНАСАУ-ын эсрэг цэргийн хүч хэрэглэж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааУмард Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байна. “The Wall Street Journal” сонины лхагва гарагийн дугаарт ингэж бичжээ.
Уг сонинд дурдсанаар, одоо Вашингтоны удирдлага БНАСАУ-ын эсрэг авч магадгүй арга хэмжээг судлаж байна. Тухайлбал, Умард Солонгосындэглэмийг солих боломжийг бас авч үзэж байгаа ажээ.
Хоёрдугаар сарын 28-нд телевизийн CNN суваг Цагаан ордны учрыг мэдэх дээд тушаалын төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа. Трамп Умард Солонгос болон түүний цөмийн хөтөлбөрийг АНУ-ын хувьд гол аюул хэмээн үзэж байгаагаа мэдээлсэн юм. Тэр төлөөлөгчийн хэлснээр, үүнээснэг өдрийн өмнө америкийн төрийн тэргүүн БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа,БНАСАУ-д дарамт шахалт үзүүлж чадах хөшүүргээ ашиглахыг Бээжингийн эрх баригчдад уриалсан байна.
Сүүлийн үед Трамп Умард Солонгосыг нэг бус удаа дурдаж байсан юм.Тухайлбал, БНАСАУ-ыг шинэ төрлийн баллистик пуужин туршсаны дараа нэгдүгээр сарын дундуур Трамп энэ орны асуудлыгтун нухацтай авч үзэхээ” амласан юм. Харин ерөнхийлөгчийн албан тушаалдорохоосообүр өмнө нэгдүгээр сарын эхээртэр Пхеньяны эрх баригчдыг АНУ-д хүрч тусах пуужин хийж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
БНАСАУ-ын удирдагчКим Чен Ун шинэ оныг тохиолдууланхийсэн мэдэгдэлдээ тус оронд хийж байгаа тив хоорондын баллистик пуужин “боловсруулалтынхаа сүүлчийн шатанд” байгаа бөгөөд “хэрвээАНУ түрэмгий бодллогоо зогсоохгүй бол цэргийн чадавхиа зузаатгах болно” хэмээн зарласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ