Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөг болно

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор “Номоо солилцъё” өдөрлөгийгСүхбаатарын талбайд тогтмол зохион байгуулж байхаар болсон билээ.
Тэгвэл гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4-ний өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно.
Уг өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулж байхаар төлөвлөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ