2017 оны Нобелийн энх тайвны шагналд 318 нэр дэвшигч өрсөлдөж байна

2017 оны Нобелийн энх тайвны шагналд 318 нэр дэвшигч өрсөлдөж байгааг Норвегийн Нобелийн хороо мэдээлжээ.

Нэр дэвшигсдийн жагсаалтад 215 хүн,103 байгууллага байгааг Нобелийн хорооны мэдээнд тодруулан тайлбарласан байна. Өрсөлдөгчийн нэрийг уламжлал ёсоор нууцладаг бөгөөд нууцыг 50 жилийн турш хадгалдагюм.

Нобелийн хороо нэр дэвшигсдийн нэрсийн жагсаалтыг үргэлжлүүлэнхэлэлцэж, тэдний тоог цөөрүүлэх ажээ.Намар гэхэд жагсаалтад олон нийтийн зүтгэлтэн болон байгууллагын таваас 20 хүртэл нэр үлдэх бөгөөд харин шагналтыгаравдугаар сард Осло хотод зарлана.

2016 онд Нобелийн энх тайвны шагналд 376 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 148 нь байгууллага байжээ.Эцсийн дүнд50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгох талаар хүч чармайлтгаргасан Колумб улсын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос шагналтан болсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ