Гадаад паспортын сунгалт хэвийн явагдаж байна

Ирэх оноос гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал бүхий чиптэй өндөр зэрэглэлийн нууцлалтай болгохоор болсон.
Үүнтэй холбоотойгоор энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа ньдуусаж байгаа иргэд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сунгахгүйгээр шинээр захиална гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Энэ талаар яригдаж байгаа хэдий ч гадаад паспортыг сунгахгүйгээр шинээр захиалах эсэх эцэслэн шийдэгдээгүй байгаа” хэмээлээ.
Одоогоор энгийн гадаад паспортыг 5 жилийн хугацаатайгаар 32500 төгрөгөөр захиалах боломжтой бөгөөд яаралтайгаар гадаад паспорт авах хүсэлтэй иргэд 10000 төгрөг нэмж тушаал гурав хоногийн дотор авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ