Өнөөдөр Якут хотод манай бөхчүүд зодоглоно

Өнөөдөр Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын чөлөөт бөхийн тэмцээн Якутын Саха хотод эхэлнэ.
Манай улсаас “Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Жамъянгийн Баярхүүгийн удирдлага дор найман бөх оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд Н.Насанбуян 55 кг-д Б.Түмэнцогт, 60 кг-д Г.Төртогтох, Д.Жамсранжав, Т.Тэргэл, 66 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Д.Оргилох, 86 кг-д Б. Билгүүн нар багтжээ.
Тав дахь удаагийн тус тэмцээнд ОХУ, Монгол, Иран,Украин, Казахстан, Грек, Узбекистан, Беларусь зэрэг 14 орны бөхчүүд эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ