Ардын жүжигчин А.Очирбат бурхны оронд оджээ

Монгол түмний хайртай жүжигчин, энэ цагийн хамгийн ахмад уран бүтээлч, үзэгчдийн зүрх сэтгэлд "Тунгалаг Тамир" киноны Итгэлт баян, "Мандухай цэцэн хатан"-ы Сатай сайд зэрэг олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын тайз, дэлгэцийн жүжигчин, БНМАУ-ын Ардын жүжигчин А.Очирбат гуай бурхны оронд оджээ.

Тэрбээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төржээ. 1950 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.

Ардын жүжигчин А.Очирбат нь 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 20 гаруй уран сайхны кинонд тоглосон. "Баавгай дуулах дуу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга" зэрэг жүжгийн зохиол бичсэн юм.

1988 онд хийж бүтээсэн ажлыг нь өндрөөр үнэлж БНМАУ-ын Ардын Жүжигчин цол хүртээсэнбилээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ