Элэг цэвэрлэх ундаа! Уусны дараа өдрөөс үр дүн нь мэдэгдсэн.


Энэ зүгээр нэг хүнсний ногоогоор хийсэн ундаа биш элэг эмчлэхэд зориулсан ундаа. Нэг удаа миний эрүүл мэндэд асуудал үүсч би эмчид хандахад надаа антибиотик уух курс эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээний дараа би өөрийгөө баруун ташаа хүнд санагдах, ам гашуун оргих, хоол идсэний дараа дотор муухайрах зэрэг тааламжгүй мэдрэмжийг мэдэрсэн, элэг нь тааруу хүмүүс энэ мэдрэмжийг ер нь мэдэрдэг.
Санамсаргүй байдлаар энэ ундааг хэрхэн хийхийг мэдэж аваад өөр дээрээ туршиж үзэхээр шийдсэн. Амттай бие мах бодь цэвэршүүлдэг ундаа! Долоо хоногийн турш би эрүүл хоолны дэглэм барьж, аяга ногооны ундаа уусан тэгэхэдөмнө байгаагүйгээр бие хөнгөн болж байгааг мэдэрсэн. Та ч гэсэн хэрэглээд үзээрэй!
Ногооны ундаа
Найрлага:
- 3 ширхэг лууван
- 2 ширхэг ногоон алим
- 1 ширхэг хүрэн манжин
- Тал хальсалсан нимбэг
- Зүсэм шинэхэн цагаан гаа
- Салатны эсвэл бууцайн хэдэн навч
Бэлтгэх арга:
Ногоогоо хальсалж цэвэрлээд, блендерт хийж жижиглэнэ. 2 аяга ус ногоон дээрээ хийнэ. Бэлэн болсон ундаагаа хөргөгчид хийж, хүйтнээр нь ууж хэрэглэнэ!
Лууван элгэнд тэжээл өгөх А витамин, флавоноидоор баялаг.Алим дотор байдаг пектин нь бие хоргүйжуулдаг. Салатны ногоон навч нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, дархлаа сайжруулдаг. Цагаан гаа, нимбэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, бодисын солилцоог хурдасгаж гэдэс дүүрэлтийг арилгадаг. Хүрэн манжин нь бүдүүн гэдсэнд сайн олон амин дэмтэй.
Ногооны ундааг блендерт бэлтгэх нь илүү хялбар амин дэм нь хэвээр хадгалагдана! Өөр дээрээ эрүүлжүүлэгч ундааг ууж туршаад үзээрэй, элэг цэвэрлэгдэж та дахин санаа зовохоо болино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ