Дэрэн доороо сармис хийж унтаарай!

Сармис байгаль дээрх хамгийн ашиг тустай ургамлын нэг гэдэгтэй бид бүгд санал нийлэх болов уу. Сармисанд эрүүл мэндэд ашиг тустай олон төрлийн бодис агуулагддаг. Сармисыг тогтмол хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа сайжирч, артерийн судас, цус цэвэршиж, ханиад томууны шинж тэмдэг арилдаг байна.

Эртний Египетүүд сармисыг бактерийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг мэддэг байсан учир сармис зажилдаг байжээ. Сармисанд агуулагддаг аллицин хэмээх бодис нь бактерийг устгадаг гэнэ. Сармисыг жижиглэж хэрчихэд аллицины үйлчилгээ нэмэгдэж, харин чанаж болгоход үйлчилгээ нь алдагддаг байна. Иймд сармисыг хэрчээд 10-15 минут байлгасны дараа идэх хэрэгтэй.

Сармисыг дэрэн доороо хийж унтвал юу болох вэ?

Хүмүүс дэрэн доороо сармис хийж унтдаг гэдгийг та сонсож байсан уу? Ингэснээр бат бөх унтаж, сайн амардаг гэнэ.

Зарим хүмүүс сармисыг муу энергиэс хамгаалж, аз дууддаг хэмээн итгэдэг тул хувцасныхаа халаасанд байнга авч явдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин