Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ


“Дүнжингарав-2017” хурдан морьдын уралдаан өнөөдөр эрлийз морьдын уралдаанаар эхэлсэн.
Эрлийз дээд насны уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы сартай хээр түрүүлж, Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хээр аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр, Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболдын хар бор дөрөвт хурдалсан бол айргийн тавд Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойдоржийн Содномын хар хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баясгалаа.
Түүнчлэн “Дүнжингарав-2017” морин уралдааны азарга насанд 170 гаруй хүлэг шандас сорьсноос Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ. Уг зээрд азарга нь өнгөрсөн жил болсон Хангай бүсийн наадамд мөн түрүүлж байжээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн уяачийн уясан бор азарга орж ирлээ.
Айргийн гуравт, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Эрдэнэбулганыхээр азарга, дөрөвт цавьдар азарга хурдалсан бол тавд “Апу”-гийн Г.Батхүүгийн хүү Б.Ганхүлэгийн хул азарга орлоо.
Хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билигт сайн өдөр “Дүнжингарав-2017” хаврын Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ