2017 онд Хятадын батлан хамгаалах зардал 7 хувиар өснө

БНХАУ энэ оны батлан хамгаалахын зардлаа 7 хувиар нэмэгдүүлнэ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 12 дахь сонгуулийн тавдугаар чуулган нээгдэхийн өмнө хийсэн хэвлэлийн хурал дээр тус их хурлын албан ёсны төлөөлөгчФу Ин ингэж мэдэгдэв.
Зардал тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 1,3% болж байна гэж тэр тайлбарлаад,АНУ-ын цэргийн зардал их хэмжээнд хүрсэн юм гэжээ.
Сүүлийн олон арван жилд эд материалын их хохирол, дүрвэгсдийн урсгал нэмэгдэх шалтгаан болсон томхон мөргөлдөөн, дайн боллоо гэж Фу Ин хэлжээ.Ингэхдээ Хятад улс өөр улсад ганц ч удаа хохирол учруулаагүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Тэр хил орчмын маргаан болон тэнгис дэх маргааны байдлыг тайлбарлахдаа,тус орны эрх баригчид санал зөрөлдөөнийг яриа хэлцээ хийж, зөвлөлдөх арга замаар, эв зүйгээр шийдвэрлэхийг уриалж байна гэж тэмдэглэжээ.Өмнөд Хятадын тэнгисийн байдал дпээрдэж байгаа, бүс нутгийн тогтвортой байдлын ирээдүй АНУ-ын үйлдлээс шалтгаална гэж тэр хэлсэн байна.
2016 онд Хятадын цэргийн төсвийг түрүү оныхтой харьцуулвал 7,6 хувиар нэмэгдүүлж, 954 тэрбум юаньд(146 тэрбум орчим ам.доллар) хүргэхээр төлөвлөж байжээ. 2015 онд зардлыг 887 тэрбум юанийн түвшинд байлгахаар төлөвлөсөн нь түрүү оныхоос 10,1%-иар нэмэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ