“Bloomberg” дэлхийн хамгийн баян хүмүүсийг нэрлэв

“Microsoft”компанийг үндэслэгч Билл Гейтс(85,6 тэрбум доллар) “Bloomberg” агентлагийн гаргасан жагсаалтыг тэргүүлж, хоёрт америкийн бизнесч Уоррен Баффет (78,9 тэрбум), гуравт “Amazon” группийн тэргүүн Жефф Безос (73,5 тэрбум) нар бичигджээ.

Үүнээс гадна,Испанийн “Inditex” компанийг үндэслэгч Амансио Ортега (69,3 тэрбум), “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг (59,1 тэрбум), мексикийн бизнесч Карлос Слим (53 тэрбум), “Koch Industries” корпорацыг хамтран эзэмшигч ах, дүү Чарльз, Дэвид Кох(тус бүр 48,1 тэрбум), “Oracle”корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон (45,3 тэрбум), түүнчилэг “IKEA” компанийг үндэслэгч Ингвар Кампрад (42,9 тэрбум) нар эхний аравт орсон байна.

Bloomberg” агентлагийн шинэчилсэн жагсаалтын эхний зууд оросын найман иргэн багтсанбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин