Тэмээний баяр эхэллээ

TEMEEӨнөөдөр Өмнөговь аймгийн Булган суманд уламжлалт тэмээний баярын арга хэмжээ болж байна. Энэхүү баярыг “Түмэн тэмээ -Тэмээн Аяллын Холбоо” санаачлан жил зохион байгуулж ирсэн бөгөөд 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Баярын үеэр тэмээний уралдаанаас гадна тэмээн поло тэмцээн, тэмээний парад жагсаал, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээтэй буухиа зэрэг тэмээтэй холбоотой уралдаан тэмцээнүүд болно гэж зохион байгуулагчид мэдээлж байна. Мөн тэмээний баярын үеэр Монголын үндэсний тоглоом шагай харвааны тэмцээн, "Тэмээ миний найз" сэдэвт гар зургийн уралдаан болох бөгөөд зөвхөн тэмээний гаралтай бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Баярын үйл ажиллагаанд оролцох тасалбарыг дотоодын иргэн 20 мянган төгрөгөөр худалдан авах бол гадаадын иргэн 50 ам.доллараар авах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин