Бүргэдийн баярт Н.Айшолпан охин урилгаар оролцжээ

Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр” арга хэмжээ өчигдөр Чингисийн хүрээ жуулчны баазад болжээ.
Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчид, гар урлал эрхлэгчид оролцохоор зорьж ирсэн байна.
Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид гээд2000 гаруй хүмүүс хүрэлцэн иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ