Засал номоо цахимаар хийлгэж болно


Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олонд зориулан цахим үйлчилгээг нэвтрүүлжээ.
Жилийн заслаа хийлгэх гээд Гандан орж амжихгүй яваа болон өөр улс оронд ажиллаж амьдарч байгаа засал хийлгэх хүсэлтэй иргэдэд “Цахим ном айлтгал” хэмээх үйлчилгээг санал болгож байгаа аж.
Ном хуруулж, засал хийлгэх нь тухайн хүний сүсэг бишрэлээс хамаарах бөгөөд Гандан хийдэд, засал хийлгэх, цахим хэлбэрээр номоо уншуулах нь ялгаагүй гэжээ. Цахим хэлбэрээр ном айлтгалаа сонсож, заслаа хийлгэхийг хүсвэл www.gandan.mn сайтад хандах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ