Хэт өндөр хүмүүс урт насладаггүйг судлаачид тайлбарлажээ

Шинжээчид судалгаа хийж, ингэхдээ маш өндөр хүмүүс яагаад урт насладаггүй, эрт нас бардагийг илрүүлсэн байна. Хэт өндрөөс болоод үүсдэг элдэв өвчнөөс болоод цөөхөн хүн жар хүртэл насладаг хэмээн судлаачид ярьж байна.
Яагаад өндөр хүмүүс эрт нас барж, “багц” өвчинтэй байдгийг мэргэжилтнүүд бас судлажээ. Тэд судалгаа явуулж,хоёр метрээс өндөр нуруутай хүмүүсийг ажиглаж байсныг хэвлэлд дурдсан байна. Судалгаанд хамрагдагсдын олонхи нь зүрх-судасны болон хорт хавдрын өвчинтэй байжээ.
Өндөр хүмүүсийн бие махбодь хоёр дахин их илчлэг хэрэглэж, ингэхдээ хоолыг боловсруулахад хоёр дахин их хугацаа хэрэгтэй байдаг хэмээн таамаглаж байна. Хэрвээ ийм хүмүүс бага хоол идвэл, таамаглаж байгаагаас уртнаслажчадна гэж шинжээчид ярьжээ
Эрдэмтэд өндөр хүмүүсийн бие махбодиос FOXO3 гэдэг, даавар илрүүлжээ.Хүний өндөр, хэрэглэх илчлэг болон наслалт чухамхүү энэ даавраас шалтгаалдагбайна. Энэ даавар ньолонхи өвчний шалтгаан ч болдог аж.
Тийнхүү судлаачид өндөр хүмүүсийн насыг уртасгах арга олжээ. Амь насаахамгаалж, түүнийг уртасгах нууц энгийн бөгөөд тодруулвал бага идэх хэрэгтэй гэж шинжээчид дурдаж байна.
Хүний өндөр нуруу болон эрт нас бардаг шалтгаанызүй тогтлыг эрдэмтэдсаяханилрүүлжээ.“Хаан ширээний тоглоом” цувралын 2,34 метр өндөр жүжигчин саяхан нас барсан нь үүний жишээ болж чадна. Тэр ердөө 36 наслажээ. Судлаачдын дурдсан баримтаас үзвэл, 10 өндөр хүний нэг нь л 56 наснаас илүү наслаж чаддаг байна. Үүнээс гадна, өндөр хүмүүс зүрх-судасны болон хорт хавдрын өвчнөөр илүүтэй өвчилдөг ажээ.
Өндөр хүмүүс их илчлэг хэрэглэдэг нь наслалтад нөлөөлдөгийг судалгаа харуулсан байна. Үүнийг үндэслэн эрдэмтэд насаа уртасгахын тулд өндөр хүмүүс бага идэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ.
Мэргэжилтнүүд үүнийг нотлохдоо,дэлхийн хоёр дайнд оролцогчдын дунд урт насласан хүмүүс олонтоотааралддаг тухай ярьжээ.Энэ хүмүүс багахан хоол идээд сурчихсан байдаг гэжмэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ