Бурхан Халдун ууланд хүмүүсийн асаасан арц, хүжнээс үүдэн гал гарчээ

Гуравдугаар сарын 05-06 ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханыдунд овоо арц, хүж, зулын галаас болж гал алдаж ойр орчмын мод шатаж байхад нь MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтрааж илүү их хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна. Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж ойр орчимд нь хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсаны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан байна. Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ