“Жи Тайм” компанийн захирлыг саатуулсан хэвээр байна

Казакстан улсад төвтэй “Жи Тайм” компанийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженовыг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд түүнийг хорьсон хэвээр байна. Одоогийн байдлаар тус компанийн ажилчид болон гишүүдээс мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн сараас эхлэн тус компанийн захирлыг барьж саатуулснаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбарууд үйл ажиллагаа зогссон юм. Харин хохирсон иргэдийг Улсын мөрдөн байцаах газраас тусгай ажлын хэсэг байгууланмэдүүлэг авч эхэлсэн юм.

Түүнчлэн “G-Time” корпорацийн ерөнхий захирал Жумагулова.Ж.М. гэгч эмэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газарт хандаж захидал ирүүлээд байгаа юм. Тэрбээр захидалдаа “G-Time /Жи Тайм/ корпорацийн Монгол дахь салбар компани 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод албан ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авснаар Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид ямар нэгэн луйврын үйл ажиллагаанд оролцоогүй болно. Жи тайм корпарацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженов нь шалгалт явуулах тухай мэдэгдэл хүлээж аваагүй боловч Монголын цагдаагаар шалгуулахад бидэнд татгалзах зүйлгүй болно. Шалгалтаар бидний үнэн зөв үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно гэж итгэж байна. Цаашид бид Монголд үйл ажиллагаагаа явуулж тус улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой байна” гэсэн захидал ирүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин