Жолооч нараас мөнгө авч торгуулийн мэдээлэл устгадаг байжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийн мэдээллийг устгадаг этгээдийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Сэжигтэн СХД-ийн 20-р хорооны оршин суугч 25 настай Т гэгч бөгөөд машинтай иргэдээс мөнгө авч торгуулийн мэдээллийг нь устгадаг байсан нь тогтоогджээ.

Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа бөгөөд одоогоор хэдэн жолоочийн хичнээн төгрөгт хамаарах мэдээлэл устгасан нь тодорхой болоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин