НӨАТ-ын баримт олгохгүй байгаа ААН-үүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэн, ААН-үүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх учиртай. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүд нэлээдгүй бий. Тэр дундаа орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж. Иймд Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин